! Printables for Preschoolers from $1 ! CLICK NOW!

Гадна талбайд зураг зурах үйл ажиллагаа

taivan
Гадна талбайд зураг зурах үйл ажиллагаа

Манай орны хувьд цаг уурын эрс тэс уур амьсгалтай, дөрвөн улирал ээлжлэн солигддог онцлогтой. Тиймээс сургалтын үйл ажиллагааг цаг уурын өөрчлөлтөнд тохируулан зохион байгуулдаг. Хүүхдийн цэцэрлэгийн нас 2-5 нас байдаг ба сургалт үйл ажиллагааг аялал зугаалга ба танхимын сургалт хослуулан зохион байгуулдаг.

Энэхүү үйл ажиллагаа нь аялал зугаалгын нэг хэсэг бөгөөд гадна талбайд зураг зурах үйл явагдаж байгаа юм. Үр дүн нь хүүхдийг цэвэр агаарт сонирхолтой орчинд зурах үйлийг нь дэмжиж байгаа юм. Энэ нь хүүхдийн жижиг булчин буюу гар хурууны булчинг хөгжүүлэхээс гадна чөлөөт сэтгэн бодох процессыг дэмжиж бие биентэйгээ зөв харилцах, найзлаж нөхөрлөх чадваруудыг дэмжиж хөгжүүлж байгаа юм. Хүүхдүүд зугаалгын үйл ажиллагаанд маш сонирхолтой дуртай оролцдог.

Гадна талбайд зураг зурах үйл ажиллагаа
Author:
Гадна талбайд зураг зурах үйл ажиллагаа
January 22, 2021
+25Vote! Vote!
Comments:
Comments: 1.
Register to view comments